Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2017 оны 3 сарын 07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиож буй. Тэгвэл тус өдрөөр "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу бүх нийтээр амрах юм байна.

Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

Түүнчлэн Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсч болзошгүй тул жолооч нарыг анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг ч санууллаа. Харин гуравдугаар сарын 9-н буюу Пүрэв гарагаас дугаарын хязгаарлалт үйлчилж 4, 9-өөр төгссөн машин замын хөдөлгөөнд оролцохгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41413
0 эможи
keyboard_arrow_up