Газар хөдлөлтөөс сэргийлэх өдөртэй болно

2017 оны 3 сарын 07

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэлжээ. Уг хурлаар хэлэлцэх асуудлын нэг нь газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх өдөртэй болох тухай юм байна. ОБЕГ-аас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох саналыг оруулаад байгаа юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.

Тиймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх өдөртэй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурлыг хийх, баримтат кино үзүүлэх, хүүхэд, багачууд, залуучуудад зориулан танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх зэргээр олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй юм.

Засгийн газрын хурлаар уг асуудлыг дэмжвэл энэ жилийн хувьд гуравдугаар сарын 22-ны өдрийг Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөр болгох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41412
0 эможи
keyboard_arrow_up