ОӨУБГ: Гадаад паспортын сунгалт хэвийн үргэлжилж байна

2017 оны 3 сарын 07

Зарим мэдээллийн сайтуудаар энэ сарын 1-нээс эхлэн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй бөгөөд хугацаа нь дууссан бол паспортаа заавал шинээр захиалах шаардлагатай гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас тодруулахад “Паспорт сунгалт хэвийн явагдаж байгаа. Иргэдэд гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлж байна” гэв.

Иймд, энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41408
0 эможи
keyboard_arrow_up