Баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 147 дуудлага иржээ
Мэдээллийн удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн 102 тусгай дугаарын утсанд 2017 оны 02 дугаар сарын 26-ны 09:00 цагаас 2017 оны 03 дугаар сарын 02-ны 09:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 204, зөрчлийн 3827, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 147, зам тээврийн ослын 1144, согтуугийн 1638, нийт 7726 дуудлага, мэдээлэл авагдаж, 128 гэмт үйлдэл бүртгэгдсэнээс 87 үйлдлийн сэжигтэн хоногийн хугацаанд тогтоогдон холбогдох нэгжүүд шалгаж байна.
Сар шинийн өдрүүдэд хүнийг алах 1, хүний амь нас хохирсон 21, хүчиндэх 1, булаах 2, хулгайлах 41, бусдын бие махбодид гэмтэл учруулах 12, танхайрах 5, төрийн алба хаагчийг эсэргүүцэх 1, хөдөлмөр хамгааллын журам зөрчих 1, бусад 14, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 26 бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд иргэдээс, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 88, давхардсан 15 гомдол, мэдээлэл ирсэнийг бүртгэлд авч, архидан согтуурч, гэр бүлдээ агсам тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсаны улмаас Албадан саатуулах төвд саатуулагдсан 16, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд саатуулагдсан 21 иргэний мэдээллийг нэгдсэн судалгаанд авч, Улаанбаатар хотын цагдаагийн газрын “Түр хамгаалах байр”-нд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч 1 гэр бүлийн насанд хүрсэн 1 эмэгтэй, эрэгтэй хүүхэд 3, нийт 4 хүнийг түр хамгаалалтад авч, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, 107 тусгай дугаарын утсанд 80 иргэн хандсанаас 8 хүнд хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, 72 хүнд бусад шаардлагатай мэдээллийг өгч ажилласан байна.