Хан-Уул дүүрэг "Улаанбаатар марафон"-д идэвхитэй оролцож байна
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 325 дугаар тогтоолоор жил бүрийн 06 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, автомашингүй өдөр болгон “Улаанбаатар-Марафон” Олон Улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэхүү Олон Улсын марафон гүйлтийн тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх Хэлтэс, албад, Хороодын нийт албан хаагчид идэвхитэй хамрагдаж дүүргийн иргэд өргөнөөр оролцож байна. Тэмцээний талаар Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булганаас тодрууллаа. "Хан-Уул дүүрэг нь Боловсролын их сургуулиас цэцэг төвийн уулзвар хүртэл хувиартай байгаа. Манай дүүргийн Тамгын газар хэлтэс албад бүгдээрээ марафон гүйлтийн тэмцээнд идэвхитэй, сайн оролцож байна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл өөрсдийн ажлаа сурталчлах, мэдээлэл хүргэж тараах материал тараалаа. Халамж үйлчилгээний хэлтэс иргэдэд үйл ажиллагаагаа таниулах, сурталчлах зорилгоор оролцож байна. Дүүргийн Соёлын ордны ажилтан, албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Дүүргийн хороодоос доод тал нь 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр сайн дурын үндсэн дээр "Улаанбаатар марафон"-д оролцож байгаа юм. Марафонд оролцсон хүн бүрт батламж гардуулан ажиллаж байна." гэлээ.
Марафон гүйлтийн тэмцээнд оролцож буй баг, тамирчидад спортын өндөр амжилт хүсье.