Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хотод үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Сэрүүсч 17-19 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 17 градус дулаан, харьцангуй чийг 22 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Өнөөдөр төвийн нутгаар, маргааш зүүн зүгийн нутгаар түр зуурын бороо орж, бага зэрэг сэрүүсэхийг малчид, ард иргэдэд анхааруулж байна. Төв болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи төв болон баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, говь талын нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.