Дугуйн засвар үйлчилгээний төв шинээр нээгдлээ

2014 оны 6 сарын 07

МЗХ-ны дэргэдэх “Nice bike”клубын хамт олон Монголын Залуучуудын Холбооны байрны хажууд дугуйн түрээс, засвар үйлчилгээний төв шинээр нээлээ. Уг клуб нь төрөл бүрийн унадаг дугуйг хувь хүн, албан байгууллагуудад түрээслүүлэх бөгөөд ажлын болон амралтын өдрийн аль ч цагаар дугуй түрээслэх боломжтой юм байна.

Энэхүү төвийн нэг онцлог нь түрээслэсэн дугуйгаараа өөрийн хүссэн газраараа аялах боломжийг олгож байгаа аж. Унадаг дугуй түрээслэхдээ заавал цахим үнэмлэхээ барьцаалах бөгөөд нэг дугуй нь цагийн 3000- 3500, өдрийн 16000 төгрөгний үнэтэй байгаа юм байна. Мөн түрээслэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө, хамгаалалтын малгай зэргийг бэлдсэн байна. Түүнчлэн иргэддээ зөв замаар аялахад нь туслах зорилготой тусгай маршрутыг хүртэл гаргасан байгаа хэмээн тус клубын зохион байгуулагчид нь ярьж байлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4127
0 эможи
keyboard_arrow_up