“Итгэмжлэл эрчим хүчний тогтолцоонд итгэлцлийг бий болгоно” семинар зохион байгууллаа
"Дэлхийн Итгэмжлэлийн өдөр “ жил бүрийн 6-р сарын 9-нд тохиодог билээ. Энэ өдрийг угтан Стандарчлал хэмжил зүйн газраас Итгэмжлэл эрчим хүчний тогтолцоонд итгэлцлийг бий болгоно уриан дор семинар зохион байгууллаа. Тус семинар нь эрчим хүчийг олборлох, хадгалах, эрчим хүч солилцох аргыг сайжруулах, эрчим хүчээр үр ашигтай хангах, түүнчлэн эцсийн хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, тогтолцоонд оролцогч лаборатори, хяналтын байгууллага, баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үйл ажиллагааны эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө, чиг хандлагыг тодорхойлж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чухал арга хэмжээ юм. Анх сорилт хэмжлийн лаборатори, бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагын техникийн чадавхыг үнэлэх хүрээнд хэрэгжиж байсан бол өнөөдрийн байдлаар сорилтын 98 лаборатори, хэмжил зүйн 42, ур чадварын сорилтыг хэрэгжүүлэгч 2 лаборатори, техникийн хяналтын 4 байгууллага, бүтээгдэхүүний баталгаажуулалтын 23, ажилтны баталгаажуулалтын 1 байгууллага итгэмжлэгдэн ажиллаж байгаа юм байна.
Итгэмжлэлийн үйл ажиллагаа нь манай улсад анх Стандарчлал чанарын баталгаажуулалтын тухай Монгол улсын хууль батлагдан гарч, хүчин төгөлдөр үйлчлэх болсноос хойш буюу 1995 оноос эхлэн явагдаж иржээ.