Сүхбаатарын талбайд “Ил тод худалдан авалт” өдөрлөг болж байна

2014 оны 6 сарын 09

Монгол Улсын Засгийн газраас "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-ийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн худалдан авах ажиллагааны албадтай хамтран Төрийн худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод

 

сурталчилан таниулах зорилгоор 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бараа, ажил, үйлчилгээний тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдийн ажлыг гүйцэтгэлийг тайлагнах “Ил тод худалдан авалт” нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Чингисийн талбайд 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм байна.

Тус өдөрлөгийн үеэр 2013, 2014 ондуудад төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн болон хийгдэж байгаа ажлын явцыг танилцуулж, худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, мэргэжлийн байгууллагуудын зүгээс нэвтрүүлж буй дэвшилтэт алхмуудыг иргэд, олон нийтэд тайлагнах  аж.

Үүний 289.4 тэрбум төгрөгийн 94 төсөл арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар 100 хувь цахим хэлбэрээр, 279.6 тэрбум төгрөгийн 951 төсөл арга хэмжээг Аймгуудын Худалдан авах ажиллагааны албад зохион байгуулсны 8 хувийг цахим хэлбэрээр, 117.3 тэрбум төгрөгийн 128 төсөл арга хэмжээг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар зохион байгуулсаны 10.6 хувийг цахим хэлбэрээр, 26.8 тэрбум төгрөгийн 106 төсөл арга хэмжээг дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албан зохион байгуулсаны 0.3 хувийг цахим хэлбэрээр тус тус зохион байгуулсан байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 73016 аж ахуй, нэгжээс 13628 аж ахуй, нэгж, компани Худалдан авах ажиллагаанд оролцсон.. Эдгээрээс 487 аж ахуй,нэгж, компани Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгүүлсэн бөгөөд үүнээс давхардсан тоогоор 724 аж ахуй, нэгж, компани цахим зохион байгуулсан цахим тендерийн сургалтанд 1400 гаруй аж ахуйн нэгжийг хамруулжээ.

Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр 2013 оны Засгийн газрын худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх 187 удаагийн сургалтад 7541 хүн хамруулсан байгаа юм байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай үйлчилгээ, тендер шалгаруулалтанд хүндрэл, чирэгдэлгүй оролцох боломжийг нэмэгдүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нээн ажиллуулж байгаа аж.

Дашрамд хэлэхэд аж ахуйн нэгж, иргэн Та

-Банкны баталгаа гаргуулах

-Хуулийн зөвлөгөө авах

-Тендерийн тодруулга

-Цахим худалдан авалтын тухай мэдээлэл

-Цахим худалдан авалтанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд хувийн нууцлалын код авах боломжтой аж.

Мөн цахим тендерийн сургалтийг 7 хоног бүрийн даваа, пүрэв гаригуудад 15:00 цагаас үнэ төлбөргүй явуулдаг ба өнгөрсөн хугацаанд нийт 45 удаагийн сургалтанд 1000 гаруй иргэн, аж ахуйн төлөөлөл оролцжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4096
0 эможи
keyboard_arrow_up