Нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийн журмыг шинэчлэн баталлаа

2014 оны 6 сарын 05

Нийслэлийн улаан загалмайн зөвлөл өнөөдөр хуралдаж, зөвлөлийн журам,  бүтэц,  орон тоог шинэчлэн баталж,  энэ онд хэрэгжүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийн тэргүүнээр НИТХ-ын дарга Д.Баттулга ажилладаг. Тус зөвлөл нь нийслэл, дүүрэг хоорондын болон дүүргийн улаан загалмайн чиг үүрэгтэй холбоотой нийтлэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргах   эрх бүхий байгууллага юм. 

Шинэчлэн баталсан жураар нийслэлийн Улаан Загалмайн Зөвлөл нь орон тооны   ажлын албатай байх ба ажлын алба нь нийслэлийн Улаан Загалмайн Зөвлөлийн хурал, зохион байгуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлын  дараалал оруулах, хэлэлцүүлж шийдвэр гаргуулах, нийслэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны  төлөвлөгөө боловсруулж батлуулах, тэдгээрийн   биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах,   МУЗН-ийн удирдамж, чиглэл, үүргийг цаг алдалгүй  мэдээллэх, зэрэг үүрэгтэй ажиллах юм байна.  Ажлын алба нь  нийт 5 хүнтэй байхаар орон тоог баталллаа.  Мөн энэхүү журамд МУЗН-ийн дүрэмд заасны дагуу  гишүүн байгууллагуудтай байж болно, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн байгууллагууд Нийслэлийн Улаан Загалмайн Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж, хандив  дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг ивээн тэтгэж болно гэж заасан байна.   НУЗЗ нь өөрийн гишүүдийг сонгох, урамшуулал олгох, хувь хүн болон байгууллагатай хамтран ажиллах, аливаа маргааныг хянан шийдвэрлэх зэрэг зөвлөлийн эрх, үүргийг хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцохдоо МУЗН-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг     сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй гэж журамд заажээ. Нийслэлийн улаан загалмайн зөвлөл 2014 онд  удирдлага, бүтэц зохион байгуулалт,  хүрээнд, халамжийн үйлчилгээний хөтөлбөр, залуучуудын улаан загалмайн хөтөлбөр, Гамшгийн бэлэн байдал, тусламжийн хөтөлбөр, ХДХВ, ДОХ, БЗДХ-ын хөтөлбөр, Донор сурталчилгааны хөтөлбөр зэрэг 9 багц зүйл дээр тулгуурлан ажиллахаар ерөнхий төлөвлөгөө боловсруулсан байна.

Тодруулбал,  Халамж үйлчилгээ шаардлагатай өндөр настан, өнчин хүүхдүүдэд зоруилсан тусгай хөтөолбөр болосвруулж халамж үйлчилгээ үзүүлэх, тэнэмэл амьдралаас нийгэмшиж хувиараа хөдөлмөр эрхлэж буй иргэдийн судалгаа гаргаж, хүмүүнлэгийн хөтөлбөрт хамруулах, Батсүмбэр дэх улсын асрамжийн газрын ахмадуудад эрүүл мэнд, халамж үйлчилгээ, сэтгэл зүйн тусламж үзүүлэх ажлыг дүүргийн УЗХ-той хамтран зохион байгуулах,  эмзэг бүлгийн судалгаа гаргаж байгууллагууд дээр хүмүүнлэгийн өдөрлөг зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4066
0 эможи
keyboard_arrow_up