Хотын төвөөр шатахууны үнэ нэмэгдээгүй байна
Өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахууны үнийг 80-100 төгрөгөөр нэмэгдүүлсэн талаар зарим сайтуудад мэдээлэл гарсан. Манай сурвалжлах багийнхан өнөө өглөө Сүхбаатар дүүрэгт байрлах “Шунхлай”, “Сод Монгол”, "Жаст ойл" зэрэг шатахуун станц дээр очиход шатахууны үнийг нэмээгүй байлаа.
"Одоогоор шатахууны үнэ нэмэгдээгүй байна. Бидэнд үнэ нэмэх талаар мэдээлэл ирээгүй байгаа болохоор ямар нэгэн тайлбар хийх боломжгүй байна." гэдгийг дээрх шатахуун станцаас ажилчид хэлж байв.
Өнөө өглөөний байдлаар "Сод Монгол" шатахуун станцад Аи92 -1530 төгрөг, Аи95 1730, "Шунхлай" станцад Аи95- 1720, Аи92 -1510, "Жаст ойл"-д Аи95 -1730, Аи92 -1530 төгрөгийн үнэтэй байна.
Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.



Эх сурвалж: news.mn
