“Mongolica- 2013” уралдааны шилдгүүд өнөөдөр тодорно

2014 оны 6 сарын 05

Орчин үеийн гэрэл болон видео зургийн техник хэрэгсэл, технологийн дэвшилтэй холбоотой гэрэл зураг сонирхогчид байгалийн гэрэл зургийг ихээр авах боллоо. Зэрлэг онгон байгалийн амьд биесийн гайхамшигт агшиныг гэрэл зурагт буулгах замаар найман настай балчираас наян настай буурайд амьд байгалийн онцлог, хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх, сонирхлыг төрүүлэх нь бидний энэ ажлын үндсэн зорилго юм.

Мөн гэрэл зураг сонирхогчдыг олноор төрүүлэх, тэднийг байгальтай холбох гүүр болох, байгалийн амьд биесийн зан төрх, амьдралын хэв маяг, амьдрах орчны талаар танин мэдэхүйн мэдлэг хүргэхэд ч бидний зорилго оршино. Энэ жилийн гэрэл зургийн уралдаан нь “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ MONGOLICA- 2013” нэртэй бөгөөд энэ нь Монгол орны зэрлэг онгон байгаль, биологийн олон янз байдлын гэрэл зургийг уралдуулах гэсэн утгыг агуулна. Энэ үйл ажиллагааг үндэсний хэмжээний нэгэн эвент болгон хөгжүүлэх улмаар дэлхийн төвшинд хүрсэн уралдаан болгох нь бидний хэтийн зорилго билээ. Гэрэл зургийн олон уралдаан зохион байгуулагддаг боловч амьд биесийн чиглэлээрх нь харьцангуй ховор байдаг. Тэр дотроо төрөлжсөн амьд байгалийн чиглэлийн үндэсний хэмжээнд зарлагдаж буй энэ төрлийн гэрэл зургийн уралдаан манай оронд одоо хир зохион байгуулагдаагүй юм. Иймээс энэ бол анхдагч ажлуудын нэг болно.

Тус үйл ажиллагааг  2013 оны зургадугаар сарын 5-нд нээж, олон нийтэд зарлан нэг жилийн турш үргэлжилсэн бөгөөд уралдааныг дүгнэн, шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаа энэ сарын 05-ны өдөр буюу өнөөдөр 16.00 цагаас Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн, үзэсгэлэнгийн IV танхимд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4060
0 эможи
keyboard_arrow_up