Чингисийн хөрөг зурагтай уулаа аваръя

2014 оны 6 сарын 05

Дархан цаазат Богдхан уулын бэлгэ тэмдэг болсон Чингисийн хөрөг, зураг бүхий уулыг нь бүрэн бүтнээр нь үлдээж өгөхийг Монгол улсын засгийн газраас "Экологи-Зайсан" ТББ-аас хүсч өнөөдөр "Монгол Нюьс" мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Анх 2009 онд О.Одсүрэн гэх хүн тус газрыг өмчилж авсан бөгөөд түүний ард УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай байгаа гэнэ.

 

Үүгээр ч зогсохгүй Дархан цаазтай газрыг минь авлаа гэж телевизээр ярисан иргэнийг эрүүгийн хуулийн 150,3 гэсэн заалтаар сэжигтнээр татаад байгаа аж. Тус ТББ одоогоор УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарт хандсан байгаа бөгөөд нэг удаа ард иргэдийнхээ эрх ашгийнхаа төлөө шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4052
0 эможи
keyboard_arrow_up