Сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлөхийг даалгалаа

2014 оны 6 сарын 05

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/316, 2013 оны А/160, 2013 оны А/1130 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх  дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болсон. Уг цогцолборын барилгын трасст  иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон газар дээр  байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгож чөлөөлөх шаардлагатай байгаа тул нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай” А/462 дугаар захирамж гаргалаа.  
Захирамжаар тус газарт байгаа 5 иргэний үл хөдлөх хөрөнгө болон эзэмшлийн газрыг үнэлж, нөхөн олговорт нийт  455 520 227 төгрөгийг олгохоор боллоо. Нийслэлийн Засаг дарга нөхөн олговрын хөрөнгийг нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Харин иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4045
0 эможи
keyboard_arrow_up