Олон улсын уралдаанд Монгол хүүхдүүд амжилт гаргав

2014 оны 6 сарын 05

БНЧУ-ын Злин хотноо жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын Хүүхдийн кино фестивалийн хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн “Radost tvorit” олон улсын зургийн уралдаан 17 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.

Тус зургийн уралдаанд манай улсын Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургуулийн сурагчид анх удаагаа оролцсоноос 15 настай сул хараатай Б.Сумъяабазар болон 19 настай хараагүй У.Хонгор нарын шагналт байрт шалгарсан бөгөөд амжилттай оролцсон сурагчидад шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд тус улсад суугаа ЭСЯ шагналт байр эзлэсэн сурагчдыг төлөөлөн оролцлоо.

Уг арга хэмжээнд БНЧУ-ын Парламентийн дээд танхим болох Сенатын дэд дарга Алена Гаядушкова болон Злин аймгийн Засаг дарга Станислав Мишак зэрэг албаны хүмүүс оролцлоо.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4039
0 эможи
keyboard_arrow_up