Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорлоо
Олон Улсын болон улс, хотын чанартай олимпиад, уралдаанд тэргүүлсэн 21 сурагчийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар шагнан, Шилдэг хүүхэд өргөмжлөлөөр шагналаа. Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч, нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл баяр хүргэн хэлсэн үгэндээ “Хүүхдүүд та бүхний сурлага, спорт, урлагаараа тэргүүлсэн энэхүү амжилт зөвхөн эцэг эх, хамт олон, сургуулийн тань нэр хүндийг өндөрт өргөөд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Шилдэг хүүхдүүд та бүхэндээ улам их амжилт хүсье” гэлээ. Нийслэлийн шилдэг сурагчаар Физикийн хичээлийн улсын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Бат-Эрдэнийн Бат-Амгалан, Химийн хичээлийн улсын олимпиадын аварга Баянзүрх дүүргийн Мон-Турк сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Энхбаатарын Энхнаран, Математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Баянзүрх дүүргийн Мон-Турк сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чулуунбаатарын Золбоо, Техник технологийн хичээлийн улсын олимпиадын аварга Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Сумьяагийн Хатанчулуун, Нийгмийн ухааны хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Алтангэрэлийн Бямбажаргал, Англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ихбилэгийн Хубилай, Орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Батболдын Нандин, Химийн хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Батжаргалын Бат-Оргил, Биологийн хичээлийн хотын олимпиадын аварга Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Батболдын Цэнд-Аюуш , Монгол хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Гомбосүрэнгийн Лхамсүрэн, Дүрслэх урлаг дизайны хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн Шинжлэх Ухаан Технологийн ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Мөнхжингийн Тэмүүлэн, Газар зүйн хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Нацагийн Энэрэлт, Техник технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Төрбатын Оюунзаяа, Техник технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сураг Арвайн Ирээдүй, Техник технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Цэнд-Аюушийн Хулан , Техник технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Гёте” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Баяртсайханы Анар, Мэдээлэл зүйн хичээлийн хотын олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Шинэ-Монгол” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Даваажаргалын Учрал, Математикийн хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Шагдарын Золбаяр, Мэдээлэл зүйн хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Болдын Эрдэнэ, Франц Улсад зохион байгуулагдсан төгөлдөр хуурчдын 17 дугаар Гранд-Прикс уралдааны алтан медальт Сүхбаатар дүүргийн Хобби сургуулийн 2 дугаар ангийн сурагч Энхбатын Цогт, Франц Улсад зохион байгуулагдсан төгөлдөр хуурчдын 17 дугаар Гранд-Прикс уралдааны дөрвөн гарын хослолын Гранпри шагналт Хан-Уул дүүргийн “Америк” дунд сургуулийн 5 дугаар ангийн сурагч Ганбаатарын Амарсанаа нар шалгарч шагналаа авлаа.