Визний зөвшөөрлийг цахимаар авдаг болно

2017 оны 1 сарын 17

-“Цахим иммигрейшн” төслийн хүрээнд Интерполын мэдээллийн системийг шинэчилэхээр тооцоолжээ-

Гадаадын иргэн, харьяатын газраас 2017 онд визтэй холбоотой зарим үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх гэж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, тус байгууллагаас “Цахим иммигрейшн” төсөл хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлэн, иргэдэд илүү хялбар үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд визний зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх юм байна. Мөн гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтын бүрдлийг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломжтой болгох аж. Төрийн байгууллагуудын хооронд холбосон дэд бүтэц, системийг бий болгохоор судалгаа явуулна. Цаашлаад төслийн хүрээнд Интерполын мэдээллийн системийг ч холбохоор тооцоолжээ. Энэ ажлыг 2017 онд хийж, хэрэгжүүлнэ хэмээн тус газраас мэдэгдэж буй.

Төслийг БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар, таван сая ам.долларын өртөгтэйгөөр хэрэгжүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40033
0 эможи
keyboard_arrow_up