Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 6 сарын 04

Боловсролын салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна.                             / 2014.05.28-2014.06.04/

 

БШУЯ-ны Дээд  боловсролын   хэлтсийн  дарга  П.Эрхэмбулган: Төлбөрийн   зөрүү  нь   МУИС-ийн   өмнөх  удирдлагуудтай   холбоотой

БШУЯ-наас  ганц  тус  сургуулийн   гэлтгүй  бусад  их  дээд  сургуулийн  ерөнхий   зохицуулалт  дээр  оролцох  ёстой. Өөрөөр   хэлбэл   бодлогыг  нь  гаргаж  өгнө  гэсэн  үг. Одоогийн зохицуулалтаар БШУЯ-наас элсүүлэх оюутны хяналтын тоо ,тусгай   зөвшөөрөл  зэргийг  яамнаас  гаргаж  байгаа. Харин сургуулийн  төлбөр  дотоод  асуудлыг   тухайн   сургуулийн   удирдах   зөвлөлөөр   дамжуулж  шийдвэрлэдэг. МУИС-ийн   оюутнууд   манай   яаманд  хандсан. Тиймээс  бид  асуудалд   оролцож  байгаа. Ингэхдээ  яамнаас  тус  сургуулийн  удирдлагад  ямар  нэгэн арга   хэмжээ  авлаа  гэхэд  хамгийн  гол  нь   оюутнуудыг  хохироохгүй   тэдний эрх  ашгийг  зөрчих  байх   гэсэн   байр  суурийг   илэрхийлсэн. Тус  сургуульд  үүсээд  байгаа  нөхцөл  байдал   тооцоо   холбоотой. Өмнөх  удирдлагууд    нэгэнтээ  байхгүй   учраас  одоогийн   дарга  захирлууд  зөв   шийдвэр  гаргаж, аль  аль   талдаа  хохироохгүй    ажлаа  цэгцлэх  нь   зүйтэй. / Улс төрийн тойм сонин 2014.06.04/

ХТҮГ-ын ХХҮГ дарга Б.Жавзанхүү:  Монгол хүүхэд бүрийг сонсох боломж бий боллоо

Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаас гадуур үлдэх салбар гэж үгүй. Хүүхдийн эрх битгий зөрч, зөрчсөн байвал 108 дугаарт ханд. Ердөө л энэ. Ийм ч учраас энэ туламжийн утсыг нээн ажиллуулах гэж байгаа юм. Энэ нь шинэ зүйл биш. Бид 2001 оноос хойш ийм тусламжийн утасны систем бий болгох гэж чамгүй хөөцөлдсөний эцэст энэ жилээс илүү дэвшилтэд, боловсронгуй болж байгаа нь энэ. /Ардчилал сонин 2014.05.30/

Боловсрол үнэлгээний төвийн мэргэжилтэн Ө.Төгөлдөр: Бүртгэлийн хуудсаа баталгаажуулаагүй бол шалгалтад оруулахгүй

Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 38332 хүүхэд бүртгүүлсэн. Эдгээрээс 32493 нь энэ жилийн төгсөгчид, үлдсэн 5839 нь өмнөх оны төгсөгч байна. Гарын үсэг зуруулаагүй бол шалгалтад оруулахгүй. Мөн шалгалт өгөхөөр ирэхдээ суудлын хуваарь бүхий шар хуудас, бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхээ авчрахаа мартаж болохгүй. /Зууны мэдээ сонин 2014.05.28/

 

БҮТ-ийн  Улсын  шалгалт  хариуцсан  хэлтсийн  ахлах   мэргэжилтэн  С.Энхтуяа:  Монгол  хэл  бичгийн  шалгалт   өгснөөр   ЭЕШ-д  орох   эрхээ   авч  буй   хэрэг 

Энэ  жилийн  ЭЕШ-д   оролцох  эрхээ   монгол хэл  бичгийн   шалгалт  өгснөөр  авч  байгаа  хэрэг. Өөрөөр  хэлбэл   энэ  шалгалт  маань   ЭЕШ-ийн   монгол  хэлний  уралдаанд  шалгалтаас  тусдаа  гэсэн  үг.   Энэхүү  шалгалтыг   ЭЕШ-аас  өмнө  6 дугаар  сарын   14-нд   12:00  цагт    орон  дачар  нийт  төгсөгчдөөсөө   авах  бөгөөд   шалгалтын  дүн   ЭЕШ-д  ямар  нэгэн  байдлаар  нөлөөлөхгүй. Цаашид  энэ  шалгалтын  дүн  их  дээд  сургуулиудад элсэхэд  нөлөөлдөг  болох  чигийг  баримталж   байгаа. Хамгийн  гол  нь  эх   хэлээ  бүрэн  төгс  эзэмшсэн   хүн  дараа  дараагийн   шатны  боловсролыг   эзэмшиж  чадна  гэх   зарчмыг  дэлхийн  аль  оронд   баримталдаг. Монгол  хэл  бичгийн  жишиг  даалгаврыг   монгол  хэл  уран  зохиол хичээлийн   агуулгын  хүрээнд  , монгол  бичгийн   унших  чадварыг   сорьсноос  гадна  тест   багтаасан жишиг   даалгавруудыг   БҮТ  өөрийн   цахим  хууваснаа   өнгөрөгч  хоёрдугаар  сарын    сүүлээр  байршуулсан.  Монгол  хэл  бичгийн  шалгалтыг  бүх  элсэгчдээс    авахаар    болсноос   гадна   шалгалтын  хураамж   5800 төгрөг  болж  нэмэгдснээс    өөр   өөрчлөгдсөн  зүйл  байхгүй.

ШУА-ийн дэд  ерөнхийлөгч Т.Дорж: Судалгааны байгууллагууд орлогын олон эх үүсвэртэй болно

Лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, түүний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг улсын хөрөнгө оруулалтын таван хувьд  хүргэхээр болж байгаа. Эдгээр нь бие даан ажиллах боломж бүрдүүлж, эрдэм шинжилгээний ажлын чанар үр дүнг дээшлүүлэхэд түлхэц болно гэж бид үзэж байна.ШУА-ийн 22 хүрээлэн, төв нь төрийн болон хувийн хэвшлийн 15 их,дээд сургуулийн 47 тэнхим, профессорын багтай ажил төрлийн холбоотой. /Өнөөдөр сонин 2014.05.28/

 

 

МЗХ-ны дэргэдэх залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбат: Бүтээн байгуулалтын ажилд оюутнуудыг зуучилж байна

Оюутан залуус өөрсдийн суралцаж байгаа мэргэжлийн дагуу болон сонирхож буй ажлын байрандаа ажиллах боломжтой. Ажил олгогч байгууллагаас шалтгаалаад цалин харилцан адилгүй байна. Зарим нь 300-800 мянган төгрөг байхад 500-аас нэг сая төгрөг хүртлэх цалинтай нь ч байгаа. Өнгөрсөн жил бид 5000 оюутныг ажилд зуучилсан. Харин энэ жил 10 мянган оюутан зуучлахаар ажиллаж байна. /  Ардчилал сонин 2014.05.28/

Багш нарын  холбооны  тэргүүн , Сэтгүүл  зүйн  тэнхимийн эрхлэгч  Б.Болд-Эрдэнэ: Хэрвээ  А.Галтбаяр  огцрохгүй бол   Л.Гантөмөр   сайдыг   суудлаас  нь  буулгана 

МУИС-ын  захирал  А.Галтбаярыг   огцруулах  олон  шалтгаан  байгаа. Түүний  баг алдаагаа хамт  олны  санал  хүсэлтийг  ажил  хэрэг  болгоогүй. Хуучин  төслөө  хэлбэрийн  төдий  засварлаж   Удирдах  зөвлөлийн  хуралд   оруулсан.  Өөр  хэлбэл   Дээд  боловсролын  тухай  хуулийн  12 ,1.2 дугаар  зүйлд, МУИС-ийн  дүрэм  болон  удирдах  зөвлөлийн   дүрмээр тогтоосон   журмыг  зөрчин  тус  сургуулийн  бүтэц  зохион  байгуулалт  , дүрэм,  журмыг   өөрчлөх  саналыг  тулган  оруулж  батлуулсан. Манай  холбооноос   бүтцийн  өөрчлөлтийн   талаар  өнгөрсөн   4 дүгээр  сард 520  багш, 237  ажилчдыг  хамруулан  нээлттэй  хэлэлцүүлэг   явуулснаар  тус  сургуульд хийх  бүтцийн  өөрчлөлтийн  бэлтгэл хангагдаагүй   гэж  багш  ажилчдын   80-иас  илүү   хувь  нь   үзэж ,  90  орчим  хувь  нь  мэдээлэлгйү  байсан  гэж   хариулсан.  Ер  нь  олон  гажуудал  гараад  байгаа.  Тиймээс  бид   А.Галтбаярыг   долоо  хоногийн  дотор  огцрохыг  шаардаж  байгаа. Хэрвээ  огцрохгүй  бол   Л.Гантөмөр  сайдыг  огцруулах  шаардлага  тавина.  /Өдрийн  шуудан 2014.05.28/

Шинэ  Монгол  техник  инженерийн коллежийн  гүйцэтгэх  захирал Ш.Буянжаргал: Сэтгэдэг толгой , ажлын   эмх  цэгц байхад   бид  хэнээс ч  дутахгүй   хөгжинө 

Хүүхдийг  багаас  нь  бүрэн  дунд  боловсролоос  гадна  орчин  үеийн  инженерийн  онол , дадлага, пратикийг  олгон  үүгээр  дамжуулан  бусадтай   хамтарч  ажиллаж  чадах  бүтээлч  хүн болгон  төлөвшүүлдгээрээ онцлог. Мөн  сургалтын   орчин  соёл   нь өөр , манай   сургуулиас  олох  боломжууд  өргөн  байх  болно.  Манай  сургууль  дөрвөн  чиглэлээр  инженер  бэлдэнэ. Цахилгаан, механик, дэд бүтэц техникийн  инженер  гэсэн. Чиглэл  бүрт   ерөнхий  боловсролоос  гадна  инженерийн  онолыг   маш  сайн  заана.  Онол  дээрээ  үндэслэж   практик  ажил хийнэ.  Манай  төгсөгчид  юуны  түрүүнд   инженер  хүнд  байх  ёстой    соёл  дадал  сэтгэлийг  эзэмшсэн  байна. Бидний  гол  зорилго   бол  компани   байгуулах  биш.  Компаниуд  манай  сургуулийг  маш  сайнаар  хүлээж  авч  байгаа. /Үндэсний  шуудан  2014.06.04/

Сэтгүүлч: Монгол хэлний тухай хуулийг тунхаг төдий батлах ёсгүй

УИХ-иас 2003 онд баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хэлийг нийгмийн харилцааны үндсэн хэрэглүүр болох талаас нь төдийлөн зохицуулаагүй, зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд  хязгаарласан.

Төрийн хэлний зөвлөл зөвхөн нэр томъёоны  холбоотой асуудлыг эрхлэхээр заасан, улсын хэмжээнд  эх хэлийг  хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг  төрийн байгууллагуудын үүрэг, оролцоог тусгаагүй зэрэг олон дутагдал байгаа нь дээр дурдсан асуудлууд хуримтлагдах нэгэн шалтгаан болсон гэж эрдэмтэд үзэж байна. /Өнөөдөр сонин 2014.05.28/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4002
0 эможи
keyboard_arrow_up