Баярын өдрүүдэд Туул голын дагуу мотоциклтой эргүүл томилон ажиллууллаа
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс баярын өдрүүдэд Туул голын дагуу мотоциклтой эргүүл томилон ажиллууллаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын өгсөн үүргийн дагуу дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын хошууч Ж.Ганхүү, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахлах дэслэгч Н.Оюунболд нараар ахлуулсан Аврах гал унтраах 14,30 дугаар ангийн 14 албан хаагч 2014 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-ны өдрүүдэд Туул голын дагуу мотоциклтой эргүүл томилон ажиллуулж голын эргийн дагуу амарч байсан ард иргэдэд уснаас болгоомжлох талаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллаа. Аврах гал унтраах 14 дүгээр ангийн албан хаагчид Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр, Аврах гал унтраах 30 дугаар ангийн албан хаагчид Яармагийн гүүрнээс Нисэхийн хясаа хүртэл маршрутаар эргүүлийг зохион байгуулж ажиллаа. Энэ хүү арга хэмжээний үеэр голын дагуу амарч байсан нийт 320 иргэнд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг тарааж архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уснаас болгоомжлох, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр голруу оруулахгүй байх талаар ухуулга сурталчилгаа хийж ажилласан байна.