ХУД-ийн Цагдаагийн хэлтэс тамхины эсрэг нэгдэв

2014 оны 6 сарын 04

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсээс Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдэд яриа хийж, 2014 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Олон улсад “Дэлхий нийтийн тамхигүй өдөр” арга хэмжээг дүүргийн 6 дугаар хорооны хэсгийн байцаагч зохион байгуулж нийт тамхи татахыг хориглосон 50 зурагт хуудсыг тарааж ажилласан байна. Энэ ажлын хүрээнд Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн наркологийн танхимын багтай хамтран  2014 оны 05 дугаар сарын 30-нд өөрийн хэлтсийн байранд зохион байгуулж, тамхи татдаггүй иргэдийг дэмжсэн гарын үсэг цуглуулж, санамж, сэрэмжлүүлэг өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3996
0 эможи
keyboard_arrow_up