ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ

2014 оны 6 сарын 04

Асуулт: Манай компани үйлдвэрлэсэн барааныхаа тодорхой хэсгийг экспортлож, үлдсэнийг нь дотооддоо борлуулдаг. Нийт худалдан авалтандаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч болох уу?

 Хариулт:Борлуулсан барааны тодорхой хэсгийг экспортонд гаргахад нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 12 дугаар зүйлд заасан “0” хувь хэмжээтэйгээр, дотоодод борлуулсан бараанд мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан 10 хувиар албан татвар ногдуулна. Дээрх борлуулалтанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдож байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу худалдан авалтандаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцно.

Асуулт:Ашигт малтмалын хайгуулын лиценз борлуулахад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах уу?

Хариулт: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгээр шилжүүлэх, ажил, үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг”, 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг” гэж заасан заалтад хамаарах тул НӨАТ тооцож төсөвт төлнө.

Асуулт: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв өөрийн үйл ажиллагааг явуулах зорилгоор тоног төхөөрөмж импортоор оруулж ирэхэд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үү?

Хариулт:Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд, түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.21-д зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл.”-ийг нэмэгдсэн өртгийн +албан татвараас чөлөөлнө. Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 100 дугаар тогтоолоор гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан бөгөөд танай сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд зориулагдсан тоног төхөөрөмж нь дээрх жагсаалтанд хамаарах бол НӨАТ-аас чөлөөлөгдөж болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3995
0 эможи
keyboard_arrow_up