Улаанбаатарт өдөртөө15 хэм хүйтэн

2017 оны 1 сарын 14

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 15-нд нутгийн баруун хагаст, 16-17-нд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39948
0 эможи
keyboard_arrow_up