Дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн залуус батламжаа гардан авлаа
2014 оны 6 сарын 04
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн 85 хүүхдийн төлөөлөл болгож 10 сурагчид батламж гардууллаа. Дэлхийн шилдэг 100 сургуульд шалгалт өгч тэнцсэн залуусын сургалтын зардлыг төрөөс санхүүжүүлэх тухай ерөнхийлөгчийн зарлигийн дагуу БШУЯ сонгон шалгаруулалт явуулсан юм.
Эдгээр залуус дунд дэлхийд чансаагаараа гуравт жагсдаг Вашингтон мужийн Беркли их сургуульд тэнцсэн хүн хоёр хүн байгаа юм. Мөн дийлэнх нь дэлхийд чансаагаараа эхний 20-д багтдаг сургуулиудад шалгалт өгч тэнцжээ. Энэ нь хүн амын тоо багатай манай улсын хувьд боловсролын чанараараа үзүүлж байгаа маш өндөр амжилт юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3983
0 эможи