“Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн төв замуудын хөдөлгөөнийг хаана

2014 оны 6 сарын 06

Жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн дагуу 06 дугаар сарын 07-ны өдөр “Автомашингүй өдөр ”, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлт болно. “Автомашингүй өдөр “-өөр Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел дотогш 08-17 цагийн хооронд автомашингүй бүс болгох юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа автомашинаас бусад тээврийн хэрэгсэлд энэ бүсчлэл хамаарагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3977
0 эможи
keyboard_arrow_up