Цөмийн энергийн газар шилдэг агентлагуудын нэгээр шалгарчээ
Mонголын төрийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж, амжилтаараа ялгарч буй агентлагуудыг тодруулах аян өнгөрсөн саруудад өрнөж дүнгээ гаргалаа. “Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран зохион байгуулсан “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-д 27 агентлаг оролцсоноос ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР гуравдугаар байрт шалгарав. Энэхүү аяны хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлыг иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлж, үйл ажиллагаа, бодлого чиглэлийг таниулсан үр дүнтэй ажил боллоо гэж зохион байгуулагчид үзэж байна. Нөгөө талаар иргэдээс байнга нээлттэйгээр мэдээлэл, санал хүсэлт хүлээн авчээ.
Цөмийн энергийн газрын хувьд цөмийн болон цацрагийн хяналтыг хийж, технологийн дэвшлийг эх орондоо дэлгэрүүлж, олон салбарт үр бүтээлтэй ашигласны үр дүнд ОУАЭА-аас өндөрөөр үнэлүүлж байна гэж хэллээ.
Mонголын төрийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж, амжилтаараа ялгарч буй агентлагуудыг тодруулах аян өнгөрсөн саруудад өрнөж дүнгээ гаргалаа. “Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран зохион байгуулсан “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-д 27 агентлаг оролцсоноос ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР гуравдугаар байрт шалгарав. Энэхүү аяны хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлыг иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлж, үйл ажиллагаа, бодлого чиглэлийг таниулсан үр дүнтэй ажил боллоо гэж зохион байгуулагчид үзэж байна. Нөгөө талаар иргэдээс байнга нээлттэйгээр мэдээлэл, санал хүсэлт хүлээн авчээ.
Цөмийн энергийн газрын хувьд цөмийн болон цацрагийн хяналтыг хийж, технологийн дэвшлийг эх орондоо дэлгэрүүлж, олон салбарт үр бүтээлтэй ашигласны үр дүнд ОУАЭА-аас өндөрөөр үнэлүүлж байсан. Харин энэ удаа Монголын шилдэг агентлагуудын нэгээр шалгарч байгаа нь цөмийн технологийн хэрэглээг олон нийт илүү сайн ойлгож, өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж байгаагийн илрэл юм.
- See more at: http://zasag.mn/m/nuclear-energy-agency/view/5746#sthash.lCT0ZTVp.dpuf