Байгальд ээлтэй барилгын стандартыг судлаж байна
Бүгд Найрамдах Чех Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр болон Европын Холбооны шугамаар Монгол Улсад хэрэгжүүлж буй “ЕХ-ны ногоон барилгын норм, стандартыг судлах” төслийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр тэргүүтэй ЕТГ, УИХ, БХБЯ, БОНХЯ, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудаас бүрдсэн төлөөлөгчид БНЧУ-д богино хугацааны сургалт семинарт хамрагдлаа.
Тус сургалтын хүрээнд төлөөлөгчид ЕХ болон БНЧУ-ын барилгын норм стандарт, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж, Чехийн Байгаль орчин хамгааллын төрийн сангийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүйн зохицуулалт, барилгын стандарт хэмжилт хийдэг төрийн итгэмжлэгдсэн лаборатори болон “TZUS–Барилгын техник, туршилтын төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Тус сургалтыг БХБЯ Чехийн “Харита -Чех” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан болно.