Ө.Мөнхтайванг ГССҮТ-ийн захирлаар томиллоо

2014 оны 2 сарын 18
 
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлагдаж, сонгон шалгаруулалт болох талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр 19 цагийн үед Төрийн албаны зөвлөл болон холбогдох ажлын хэсгийнхэн хуралдаж, ГССҮТ-ийн захирлаар Ө.Мөнхтайваныг томилж, ГССҮТ-ийн захирлын түр орлон гүйцэтгэгч Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
 
Ө.Мөнхтайван өмнө нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан юм. 
Сонирхуулахад, ЭМЯ-наас захиалсан шалгуурт ГССҮТ-ийн захиралд нэр дэвшигч нь анагаах ухааны докторын зэрэгтэй байхыг шаардсан бөгөөд ГССҮТ-ийн захирлын түр орлон гүйцэтгэгч Ц.Энхбаяр дээрх шалгуурыг хангаагүйн улмаас сонгон шалгаруулалтад тэнцээгүй байна. 

Ингэснээр нэр дэвшигч Ц.Энхбаяр хасагдаж, ГССҮТ-ийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал асан Б.Батмагнай, Эрчимт эмчилгээ хариуцсан захирал асан Р.Энхсайхан,  Түлэнхийн төвийн захирал асан Хишигсүрэн нар нэрээ татаж, Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Ө.Мөнхтайван шалгаруулалтад ганцаараа үлдээд  байсан билээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
397
0 эможи
keyboard_arrow_up