10 жилийн хугацаанд нийслэлийн захиргааны хэргийн шүүх 3744 хэрэг, орон нутгийн захиргааны шүүх 3697 хэрэг хянан шийдвэрлэжээ

2014 оны 6 сарын 03

Монгол улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. УИХ 2002 12-р сарын 26-нд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулиудыг баталж, тэдгээр хуулиудыг 2004 оны 6-р сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн билээ. Монгол улсын ерөнхийлөгчийн 2004 оны 6-р сарын 4ны өдрийн 96 тоот зарлигаар Нийслэлийн захиргааны шүүхийн 5, мөн өдрийн 98 тоот зарлигаар 21 аймгийн захиргааны хэргийн шүүхэд 47 нийт 52 шүүгчийг томилсноор Монгол улсад захиргааны хэргийн шүүх албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Арван жилийн хугацаанд захиргааны хэргийн гурван шатны шүүх нийтдээ 19683 хэрэг хүлээн авсан бөгөөд анхан шатны шүүх 7441, давж заалдах шатны шүүх 3519, хяналтын шатны шүүх 1807, нийт 12767 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан эхний жилдээ буюу 20047 онд 145 хэрэг хянан шийдвэрлэж байсан бол 2013 онд 1106 болж 6,6 дахин өссөн байна. энэ нь иргэдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрэлт дээрх хэмжээгээр нэмэгдсэнийг харуулж байгаа юм. Мөн захиргааны хэргийн албан тушаалтны үйлдэл, актад тавих ард түмний хяналт төлөвшиж, тэдгээрийн хууль бус ажиллагааг сөрөн зогсох дархлаа тогтож буйн илрэл гэж судлаачид дүгнэжээ. 2004-2013 онд шийдвэрлэгдсэн нийт захиргааны хэрэг маргаанд газрын тухай хуулиуд болон төрийн албаны тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг маргаан давамгайлсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3956
0 эможи
keyboard_arrow_up