ЭЕШ энэ сарын 14-нд эхэлнэ

2014 оны 6 сарын 03

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 14-ний өдрөөс  эхэлж, 19 хүртэл явагдана. Уг шалгалтад энэ жилийн төгсөгч 32493 сурагч, өнгөрсөн жилүүдэд сургууль төгссөн 5839 хүн, нийтдээ 38332 шалгуулагч оролцохоор бүртгүүлжээ. ЭЕШ-д бүртгүүлсэн хүүхдүүд бүртгэлээ баталгаажуулан, суудлын хуваарь буюу шар хуудсаа авч байгаа. Өмнөх жилүүдэд шар хуудсыг сургуулиар нь дамжуулан олгож байсан бол энэ жилээс эхлэн хүүхдүүд өөрсдөө онлайнаар бүртгүүлэн хэвлэж авах боломжтой болсон. Суудлын хуваарийг Боловсролын үнэлгээний төвийн eec.mn цахим хуудас руу бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан нэвтэрч ороод шалгуулагч булангаас хэвлэж авах боломжтой. Харин өнгөрсөн онд төгссөн шалгуулагчид зургаадугаар сарын 13-ны 17:00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн байранд биечлэн очиж, бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж баталгаажуулах юм байна.

ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Сар/өдөр Цаг Хичээл
06 дугаар сарын 14 12:00-13:40 Монгол хэл бичиг
06 дугаар сарын 16 10:00-11:20 Орос хэл
13:00-14:40 Хими
16:00-17:20 Англи хэл
06 дугаар сарын 17 08:30-09:50 Монгол Улсын түүх
11:30-13:10 Математик
14:30-15:50 Биологи
17:00-18:20 Монгол хэл
06 дугаар сарын 19 08:00-09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 Газарзүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3936
0 эможи
keyboard_arrow_up