1 Сургууль, 3 цэцэрлэгийн барилга барих газрын эрх олголоо

2014 оны 6 сарын 03

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/455 дугаар захирамж гаргаж, нийслэл, дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 1 сургууль, 3 цэцэрлэгийн газрын зориулалт, байршил, хэмжээг тогтоож Нийслэлийн Боловсролын газарт газар эзэмших эрх олголоо. Дараахь газруудыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлнэ.
 1. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ар Ий Си” ХХК-ийн эдэлбэр газрын зүүн хойд талд байршуулан 0.637 га
 2. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Монзун лунхай” ХХК-ийн эдэлбэр газрын зүүн хойд талд байршуулан 0.87 га
 3. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Монзун лунхай” ХХК-ийн эдэлбэр газрын баруун урд талд байршуулан 0.5 га
 4. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Цац үйлс” ХХК-ийн эдэлбэр газрын урд талд байршуулан 0.35 га

Дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3928
0 эможи
keyboard_arrow_up