О.Цоодол: 2014 онд Төрийн тахилгатай Бурхан Халдун уулыг алсаас ажиглах цэг байгуулахаар ажиллаж байна

2014 оны 6 сарын 03

Аялал жуулчлалын үндэсний төвийн захирал О.Цоодолтой хийсэн элдэв хачиргүй яриаг уншигчдадаа хүргэж байна.

 

-Аялал жуулчлалын үндэсний төвийн захирлаар томилогдсоноосоо хойш ямар ажлуудыг хийж гүйцэтгэв гэдгээс яриагаа эхлэе гэж бодлоо?

 - Аялал жуулчлалын үндэсний төвийн захирлаар 2013 оны гуравдугаар сарын 7-ны ТӨХ-ны хурлаар орж томилогдсон.ТӨХ-нд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл албан бичиг, тоотоор миний нэрийг захирлаар томилуулах саналыг оруулсан юм. Гуравдугаар сарын 7-нд батлагдаад 17-нд нь энэ ажлыг хүлээж авсан. Намайг анх ажил авахад энэ байгууллага есөн хүнтэй, хоёр хэлтэстэй байсан. Өмнө нь ямар ч ажил үйлчилгээ хийгээгүй захирал нь өөр ажилд шилжсэн  ийм байдалтай байсан.

Ажлаа хүлээж авснаасаа хойш аялал жуулчлалын салбарт “Аялал жуулчлалын үндэсний төв” ТӨХК маань ямар тогтолцоотой, яаж ажиллах, түүнд төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг яаж хэрэгжүүлж уялдаа холбоог нь яаж сайжруулах вэ гэдэг дээр дүгнэлт хийж ажилласан. Ингээд үүний үр дүнд хоёр хэлтэстэй, есөн хүний бүрэлдэхүүнтэй цаашид ажиллаж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд бүтэц дүрмэнд нь өөрчлөлт хийсэн.

-Бүтэц дүрмэнд нь тэгэхээр ямар өөрчлөлт хийсэн гэсэн үг вэ?

-2013-оны тавдугаар сарын ТӨХ-ны хурлаар Аялал жуулчлалын үндэсний төвийн дүрэмд өөрчлөлт оруулж, таван хэлтэс 40-хүнтэй ажиллахаар ТӨХ-ны тогтоол шийдвэр гарсан байгаа. 2013 оны ажлын үр дүнд ТӨХ, ССАЖЯ-тай байнгын уялдаа холбоотой ажиллаж байна. Үүний үр дүнд манай байгууллага 32 хүнтэй ажиллаж байна. Бид аж ахуйн тооцоон дээр ажилладаг учраас нэлээн идэвхтэй үйл ажиллагаа явуулж ССАЖЯ-ны зүгээс захиалгат ажлууд дээр нэлээн анхаарч ажиллаж байна.

-Та дээр хэлсэн. Намайг энэ ажилд томилогдоод ирэхээс өмнө энэ байгууллагад  ямар ч ажил хийгдээгүй байсан гээд. Тэгэхээр шинэчлэл хийж, бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөхөд нэлээд ажил болжээ дээ?

-2012 онд манай байгуулллагад ажиллаж байсан хүмүүс маань 2013 онд ССАЖЯ-наас ямар ямар ажил авч хийх үү гэдгээ огт төлөвлөөгүй байсан учраас бид энэ ажлыг шинээр төлөвлөх  зайлшгүй шаардлага гарч ирсэн. ССАЖ-ын сайд мөн яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, стратеги бодлого төлөвлөлтйн газар, аялал жуулчлал бодлого зохицуулалтын газар, биеийн тамир спортын бодлого зохицуулалтын газар зэрэг яамныхаа бүх газруудтай нягт уялдаа холбоотой ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд ССАЖЯ-нд өөрийн хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа жасгаалтыг гаргаж өгсөн. 2013 онд Монголд мөрдөгдөж, хэрэгжих “цаглабар” номыг яамтайгаа хамтран нийлж гаргасан. Замын дагуух ая тухтай орчныг бүрдүүлэлт хангалтгүй байна, аялал жуулчлан бүс нутагт  ая тухайтай орчин байхгүй байна гэж үзсэн.

-Энэ онд хийсэн томоохон ажлуудын чинь нэгэнд яах аргагүй улсын хэмжээнд хийсэн “Явган аяллын маршрут-ын ажил орох байх. Үүнийгээ тодруулбал?

-Тиймээ. Манай байгууллага монгол  улсын хэмжээнд БТС-ын бодлого зохицуулалтын газартай хамтран аймаг, сум, багт хүртэл явган аяллын зам маршрутыг гаргаж ирсэн. Үүний үр дүнд Улаанбаатар хотод Богд Уулруу авирах явган аяллын таван маршрутыг шинээр хийсэн. Нэгдүгээр маршрут нь Зайсангийн амнаас тэнгэр ам хүртэлх маршрутыг зураг төслийг нь гарган, тохижолтын ажлыг хийж хүлээлгэж өгсөн. Энэ ажилд МУ-ын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр явган аялж, тохижолтыг ажлыг үзсэн байдаг. Мөн ССАЖ-ын яамны сайд, дэд сайд БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга гэх олон хүмүүс манай явган аяллын маршрутын дагуу явсан.  

-Өө тийм үү, Энэ ёстой шинэ бас сайхан мэдээ байна даа?

 -Тэгэлгүй яахав. Улаанбаатарчууд  тэр дундаа залуус маань амралтын өдрүүдээрээ баар цэнгээний газар орж, утаан дунд  байхаар энэ өдрүүдээрээ явган аялах нөхцөл боломжоор нь хангаж өгье гэсэн зорилготой ажиллаж байгаа. Хамгийн гол нь аялж байгаа хүмүүс маань очсон газар болгондоо цасан дээр суух биш, бидний тохижуулсан сүүдрэвч тэнд нь байгуулсан сандал дээр суугаад авч явж байгаа хүнсээ иддэг байгаасай гэж хүссэн.  Харин хогоо авчраад зориулалтын саванд хийдэг байвал сайн.

-Аялна гэснээс Богд уулруу амралтын өдрүүдэдэ хичнээн хүн авирдаг бол. Танай байгууллагаас судалгаа хийж үзсэн үү?

-Манай хүмүүс Богд Хан уулын Дархан цаазат хамгаалалтын газартай хамтран Богд ууланд амралтын өдрүүдэд аялдаг хүмүүсийн тоог гаргаад үзэхэд Зайсангийн амнаас дэшээ тэнгэр ам, Баруун ширээтрүү гардаг  хүмүүсийн тоо 600-700  байна гэсэн тооцоог гаргасан. Хэрвээ бид энэ эрчээрээ аялуулахын зэрэгцээ  монголчууд зөв аялж алхдаг болчихвол эрүүл аж төрөх, Шинэчлэлийн Засгийн газрын “ Эрүүл монгол хөтөлбөр”  хэрэгжих бололцооны нэг хэсэг ньболж байна гэж харсан.  Үүнийг бүх аймгуудад хэрэгжүүлье гэсэн зорилт тавиад явж байгаа.

-2014 онд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцвал?

-2014 онд Төрийн тахилгатай Бурхан Халдун уулыг алсаас ажиглах цэг байгуулахаар судалгааны ажил нь хийгдээд дууссан. Ерөнхий  зураг  төсөл,  эдийн засгийн тооцоо судалгаанууд нь гарчихсан байгаа. Үүнийг 2014 онд хэрэгжүүлнэ. МУ-ын хэмжээнд аялал жуулчлалын үндэсний төвийн нэгдсэн сүлжээг байгуулахаар ажиллаж байна. Бас нэг ажил нь замын дагуух ая тухтай орчинг аялал жуулчлалын бүсүүдэд хийгдэх зураг төслүүдийн ажил энэ ондоо хийгдээд дуусна. Засгийн газрын тогтоол шийдвэрээр батлуулчихбал бүтээн байгуулалтын ажилдаа орно. Үүнд бид маш их ач холбогдол өгч гадаадын улсуудын туршлагыг судалж туршлага солилцож байна. Арванхоёрдугаар сарын 15 гэхэд эхний байдлаар эскиз зургийг Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулахаар төлөвлөж байна. 2014 онд зохион байгуулах бас нэг ажил нь “цаглабар” номыг монгол хэл дээр гаргах үйл ажиллагаа явагдана. Англи хэл дээрх нь гарчихсан. Үүнийгээ бид гадаадад суугаа монголын димломат  төлөөлөгчийн газар буюу элчин сайд, консулын газруудаар тараана. Мөн монголд гадаадын жуулчид ирдэг  бүх компаниудад тараахаар төлөвлөөд байна.

-Төлөвлөсөн ажлы хувьд ийм байдаг байж. Харин нэн тэргүүнд шийдэх тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Манай хамт олон  залуучуудаас бүрдсэн, цаг наргүй ажилладаг хүмүүс.  Үнэндээ бид спортын бэлтгэлийн төв дээр дөрвөн өрөөнд, 30 хүн хувиарлагдаад сууж байна. Миний суудаг энэ өрөөнд хоёр хэлтсийн даргатайгаа хамт сууж байх жишээтэй. Ажиллах нөхцөл бололцоог төр засгийн зүгээс анхаарч дэмжиж өгөөч ээ л гэж хүсмээр байна.  ТӨХ-нд би энэ асуудлыг удаа дараа тавьж байсан. Бид ямбалаагүй, стандартын дагуу х л шаардлагыг хүсч байгаа юм. Энэ байдал нааштайгар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна.

Ярилцсанд баярлалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3926
0 эможи
keyboard_arrow_up