Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж дуусчээ. Замын цагдаагийн газар, дүүргүүдийн татварын хэлтэс хамтран энэ сарын 10-24-нийг хүртэл албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн аж ахуй нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналт, шалгалтыг зохион байгуулахаар болжээ. Тээврийн хэрэгсэл эзэмшигч албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй бол захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль төлөх аж. Энэ сарын 24-өөс хойш албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.