МУИС-ын захирал А.Галтбаярыг огцруулахаар болжээ

2014 оны 6 сарын 03

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ШӨХТГ-т МУИС-тай холбоотой нэгэн гомдол ирсэн нь тус сургуулийн захирал А.Галтбаяр сургалтын төлбөрөөс гадна 166 оюутнаас 280-аад сая төгрөг хууль бусаар авсан байна. Ийм их хэмжээний мөнгийг яаж авсныг нь сонирхоход оюутнууд дотроо мэргэжил солихоор ангиа өөрчилдөгтэй холбоотой юм байна. Түүнчлэн дээрх мөнгийг төрийн сангийн дансанд тушаалгүй сургуулийнхаа нэр дээр байдаг “Хөгжлийн сан” гэх дансанд хийдэг байсан нь тогтоогджээ. Энэ хэргээс үүдээд ШӨХТГ-аас тус сургуулийн удирдлагад шалгалт оруулсан байна. Улмаар МУИС-ийн захирал А.Галтбаярыг дээрх хэрэгтэй холбогдуулан үүрэгт ажлаас нь өнөөдөр чөлөөлөхөөр болжээ.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3919
0 эможи
keyboard_arrow_up