Өнөөдөр шилдэг агентлагуудыг нэрлэнэ

2014 оны 6 сарын 03

“Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 10-ны өдрүүдэд төр засгийн хэрэгжүүлэгч агентлагуудаас хамгийн шилдгийг тодруулах медиа аян зарласан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааг иргэдээр дүгнүүлэх зорилготой “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-ы шилдгүүдийг өнөөдөр нэрлэж, батламж гардуулах юм байна. Шагнал гардуулах ёслол 11.30 цагт “Corporate-1” зочид буудалд болно.

Тус аяны хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлын талаар иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлэх, үйл ажиллагаа, бодлого чиглэлийг таниулах зорилготойгоор News.mn, Eagle News TV, Өглөөний сонин болон morningnews.mn сайтуудаар давхардсан тоогоор 150 гаруй нийтлэл, ярилцлага, 80 гаруй нэвтрүүлэг, мэдээ сурвалжлага үзэгч сонсогчдод хүрсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3913
0 эможи
keyboard_arrow_up