Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 6 сарын 03

Өнөөдөр  болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

6 дугаар сарын 03-ны   Мягмар гарагт:

  • “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00-12.00 цагт “Б” танхимд;
  • Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээс холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны уулзалт 10.00 цагаас  “В” танхимд;
  • Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

09.00-12.00 цагт төрийн ордны “Б” танхимд “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг болно

10.00 цагаас  Төрийн орны “В” танхимд Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээс холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны уулзалт хийнэ.

11.00 цагт Дээд шүүхийн байранд хэвлэлийн хурал болно. Энэ үеэр Захиргааны шүүхэд ирж буй гомдол саналын талаар мэдээлэл хийх ба хуралд Тэргүүн шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга оролцоно. 

11.00 цагаас ШӨХТГ-ын зааланд МУИС-ын захиралд хариуцлага тооцох тухай, Банкны шимтгэлийг хэрхэх тухай, Хүүхдийн номын утга агуулгад хийсэн хяналт шалгалтын тухай, Тендерийн будлиан яагаад гарч байгаа тухай мэдээллийг хийнэ.

11.30 цагт “Corporate-1” зочид буудалд “Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран зохион байгуулсан “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-ы хаалт, шилдэг агентлагуудад батламж гардуулах ёслол болно.

 11.30 цагаас ЭМЯ-нд Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн нэгтгэсэн төслийн санхүүжилтээр 32 сая төгрөгийн өртөг бүхий сүрьеэ өвчнийг оношлох орчин үеийн дэвшилтэт шинэ технологи болох “GeneXpert” аппаратыг Дархан-Уул аймагт хүлээлгэн өгөх гэж байна. Тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

УДЭТ-т Бэсрэг жүжгийн төслийн 5 дахь жүжиг Ц.Батнайрамдал найруулагчийн МАНЕКЕН жүжгийн сургуулилт тайзанд гарна. Жүжгийн талаар мэдээлэл хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 89020088-аас

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3902
0 эможи
keyboard_arrow_up