БАЯРТ МЭДЭЭ: "Тооны марафон" төрөлд Монгол тамирчин дэлхийн рекордыг шинэчиллээ

2014 оны 6 сарын 02

Өнгөрөгч тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 1-ий хооронд Филиппин улсын Манила хотод болсон Олон улсын нээлттэй тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо.  Тус тэмцээнд Филиппин, Индонез, Энэтхэг, БНСУ болон Монгол зэрэг таван улсын 68 тамирчин ой тогтоолтын арван төрлөөр, бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдлөө.

Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн тамирчид болох их мастер С.Цогбадрах (22 нас), Т.Энхжин (16 нас), Э.Энхмөнх (15 нас) нар дасгалжуулагч Б.Баасандорж, Ой тогтоолтын олон улсын 2-р зэргийн шүүгч Х.Хатанбаатар нарын хамт оролцов

Тэмцээний нийт дүнгээр Э.Энхмөнх 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль, Т.Энхжин 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл, их мастер С.Цогбадрах 3 алт, 1 хүрэл медаль хүртэж, багаараа хоёрдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлэв. Мөн нийлбэр оноогоор дунд насны ангилалд Э.Энхмөнх 2-р байр, Т.Энхжин 3-р байр, насанд хүрэгчдийн ангилалд нийлбэр оноогоор С.Цогбадрах 3-р байрыг тус тус эзэлсэн байна.

"Тооны марафон” төрөлд С.Цогбадрах 1408 цифрийг цээжлэн алдаагүй нэрлэснээр насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. "Тооны марафон" төрөл нь нэг цагт 0-9 хоооронд өгөгдсөн дурын цифрийг аль болох олныг цээжлэн дарааллаар нь алдалгүй санах. Тэрээр 2012 оны дэлхийн аваргын энэхүү төрөлд X байр эзэлж байжээ.

Тооны марафоны аварга С. Цогбадрах

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3897
0 эможи
keyboard_arrow_up