Дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн залууст тэтгэлгийн батламж гардууллаа

2014 оны 6 сарын 02

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн 85 хүүхдийн төлөөлөл болгож 10 сурагчид батламж гардууллаа. Дэлхийн шилдэг 100 сургуульд шалгалт өгч тэнцсэн залуусын сургалтын зардлыг төрөөс санхүүжүүлэх тухай ерөнхийлөгчийн зарлигийн дагуу БШУЯ сонгон шалгаруулалт явуулсан байна.

Эдгээр залуус дунд дэлхийд чансаагаараа гуравт жагсдаг Вашингтон мужийн Беркли их сургуульд тэнцсэн хүн хоёр хүн байгаа юм. Мөн дийлэнх нь дэлхийд чансаагаараа эхний 20-д багтдаг сургуулиудад шалгалт өгч тэнцжээ. Энэ нь хүн амын тоо багатай манай улсын хувьд боловсролын чанараараа үзүүлж байгаа маш өндөр амжилт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3896
0 эможи
keyboard_arrow_up