"Ажилтай орлоготой Монгол залуу" хөтөлбөрийн сургалт эхэллээ
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Энэ хүрээнд энэ жил 10 мянган оюутан залуучуудыг ажилтай орлоготой болгох дэд хөтөлбөрт хамрагдуулах ажлыг зохион байгуулж байгаа. “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд Сумын залуус” төсөлд хамрагдах оюутан, залуучууд сумандаа “4 бэрх” баг болж 10+ модулийн дагуу зуны амрлалтаараа орон нутагтаа очиж Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээг үзүүлэх бол “Ажлын гараа” төсөлд бригадын зохион байгуулалтаар бүтээн байгуулалтад оролцох оюутан, залуучуудад Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс сургалт явуулж эхлээд байна.
Тус сургалтаар “Сумын залуус”, “Ажлын гараа” төсөлд хамрагдах оюутан, залуучуудад төсөл хөтөлбөрийн талаарх мэдээлэл, удирдамжийг олгох, техникийн зөвлөгөө өгөх, багийн ахлагчийг сонгох юм.
Эхний сургалтыг Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Архангай аймгийн залуучуудын холбоо санаачлан “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт хамрагдах Архангай аймгийн харъяат 200 гаруй оюутан, залуучуудад сургалт явууллаа.
Бусад аймгууд хуваарийн дагуу МЗХ-ны Залуус танхимд ирж сургалтанд хамрагдах бөгөөд энэ 7 хоногт Баянхонгор /6 сарын 3/ Хэнтий /6 сарын 4/ Дундговь /6 сарын 5/ Сүхбаатар /6 сарын 6/ зэрэг аймгууд сургалт явуулахаар болоод байна.