Хүүхдийн зусланд 140-250 мянган төгрөгөөр амарна
2014 оны 6 сарын 02
Сурагчдын зуны амралт энэ сарын долооноос эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн зуслангууд энэ сарын 9-нөөс эхлээд үйл ажиллагаагаа зохион байгуулж хүүхдүүдээ амраахаар болжээ. Энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 21 зуслан үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргасан байна. Харин зуслангийн эрхийн бичиг 140-250 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй уялдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ сарын 10-12-ны хооронд хамтарсан шалгалт хийх гэнэ.Мөн зуслангийн эрхийн бичиг худалдах, даатгалд хамруулах, аюулгүй байдлыг ханган, зусланд хүргэх зэрэг ажлыг зохион байгуулах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3883
0 эможи