Хан-Уул дүүрэгт“Алдарт эхийн 1,2-р одон” гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 2014 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 11.00 цагаас дүүргийн ЗДТГ-аас Алдарт эхийн 1,2-р одон гардуулах ёслолын ажиллагаа зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Азжаргал, Засаг даргын орлогч А.Отгонбаатар, Засаг даргын тамгын газрын дарга Л.Үнэнбат нар оролцож алдарт ээжүүдэд одон гардуулсан юм. Баярын үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга Д.Батбилэг үг хэллээ. Мөн дүүргийн Соёлын ордны багш нар “Алдарт эхийн одон” авч байгаа ээжүүдэд баяр хүргэж уран бүтээлээсээ толилууллаа. Энэ жил Хан-Уул дүүргээс 250-аад иргэн одон авч байгаагаас хороо болгоноос төлөөлөл болгон нийт 80 хүнд “Алдарт эхийн 1,2-р одон” гардууллаа.