Монгол,Туркийн статистикчид хамтран ажиллана

2014 оны 6 сарын 02

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 5 дугаар сарын 28 - 30–ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, хоёр улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан ажлын биелэлтийг дүгнэж, цаашдын төлөвлөгөө, зорилтоо тодорхойлов.

Ажиллах хүч, жендер, ядуурал, хүн амын болон уул уурхай, эрчим хүчний статистикийг боловсронгуй болгох, мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах, мэдээлэл цуглуулах ажлыг сайжруулах зэрэг чиглэлээр өнгөрсөн жилд хамтран ажиллаж, манай статистикийн ажилтнууд 5 удаа тус улсад очиж туршлага судалсан бол Туркийн 10 мэргэжилтэн Монголд ирж судалгаа хийснийг С.Мэндсайхан дурдаад цаашид статистикийн төв ба орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэхийг хүсч байгаагаа  илэрхийллээ.

Туркийн Статистикийн институтын дарга ноён Бирол Айдемир манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар тодорхой ярьж танилцуулав. Мөн 2013 онд Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурснаа дурсаж,  түүнийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо хэлэв.

Уулзалт ярилцлагад Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг оролцож, хоёр улсын харилцааны талаар товч мэдээлэл хийлээ. Мөн манай төлөөлөгчид нийслэл Анкара болон Невшехир, Истанбул хотын статистикийн байгууллагын ажилтай танилцаж, түүх, дурсгалын газруудыг үзэж сонирхов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3867
0 эможи
keyboard_arrow_up