Эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн түргэн тусламж шинэ машинтай боллоо
2014 оны 6 сарын 02
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол оруулах тухай” 4/46 тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1055 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хүүхдийн түргэн тусламжинд зориулж нийт 14 автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа, НЗД-ын орлогч Ц.Энхцэнгэл, НЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхбат, НЯТТ-ийн захирал Ц.Пүрэвдаш болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд ХУЭМН-ийн дарга Т.Пүрэвчулуун түргэн тусламжийн хэрэгслээр тоноглогдсон автомашинаа хүлээн авлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3861
0 эможи