Зарим сургуулийн оюутнууд энэ сарын 15-ны хүртэл төлбөргүй зорчино
2014 оны 6 сарын 02

Ихэнхи их дээд сургуулиудын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан оюутнуудын автобусаар үнэгүй зорчих эрх өчигдөрөөр дуусгавар болсон билээ. Өөрөөр хэлбэл, тэд ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл тасалбараа авч үйлчлүүлнэ гэсэн үг. Харин зарим сургуулийн оюутнууд тодорхой шалтгааны улмаас зургаадугаар сарын 15-ныг хүртэл төлбөргүй зорчих гэнэ. Тэдгээрт ШУТИС, Анагаах ухааны дээд сургууль, Хууль сахиулахын их сургууль багтаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









3850
0 эможи