Дорноговийн багачууд хүүхдийн баяраа аймгийнхаа төв талбайд тэмдэглэж байна
Дорноговь аймгийн хүүхэд багачууд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Өнөөдөр буюу 2014 оны 6 сарын 1-ний өдөр Аймгийнхаа төв талбайд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Аймгийн Засаг дарга П.Ганхуяг Хүүхдийн баярын үйл ажиллагааг нээж үг хэллээ.
Хүүхэд гэдэг бол Монгол улсын ирээдүйн хөгжлийн гол түлхүүр болсон эрхэм хүндтэй иргэд юм. Иймээс хүүхэнд багачуудын төлөө санаа тавьж, тэднийг хөгжүүлэх, хамгаалах нь төр засгийн болоод орон нутгийн бодлого шийдвэрийн гол чиглэл байх ёстой.
“Шинэ Дорноговь” тогтвортой хөгжлийн хөтөлбөр , нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд хүүхдийн хөгжил , хамгаалал, оролцооны талаар тодорхой заалтуудыг тусган хэрэгжүүлсээр байгаа. Тухайлбал: Хүүхдийн зуны амралтын “Инээмсэглэл” зусланг Бүрдэнэ булаг байгалийн үзэсгэлэнт газар байрьж байгуулахаар асуудлыг шийдвэрлэн зураг төслийн ажил хийгдэж байна.
Хүүхдийн хүмүүжлийн суурь орчин болох гэр бүлийн орчныг сайжруулах, эцэг эхчүүдийн хүүхдийн хүмүүжлийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор эцэг эхийн зөвлөгөөнийг хийж хэрэгжүүлсэн мөн Аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулган зохион байгуулж хүүхдүүдийн дуу хоолой, үзэл бодлыг сонслоо.
“Дорноговийн хүүхдүүд Японд “ хөтөлбөр амжилттай хэрэгжиж 100 гаруй сурагч Япон улсын түүх соёлтой танилцаад ирсэн бөгөөд энэ нь хүний хөгжлийг дэмжих зорилтын эхлэл болж байгааг хэлээд Дорноговь аймгийн Хүүхдүүд авьяас билгээрээ улсдаа гайхагдаж байдгийг онцлоод Аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмэрээ оруулах, оюунлаг сэхээтнүүд болохын төлөө улам их хичээж хөдөлмөрлөхийг нийт хүүхдүүддээ уриалаад Хүүхдийн баярын мэндийг хүргэлээ.
Мөн нээлтийн үеэр АЙмгийн Засаг даргын гарын бэлэгээр амьдралын баталгаажих түвшингээс доогуур орологотой өрхийн шилдэг 30 сурагчийг шагнаж урамшуулсан юм.