Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо хүүхэд багачуудаа баярлууллаа
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Хан-Уул дүүргийн 2-р хорооноос хүүхдийн баярын арга хэмжээний өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үер 2014 оны 05 сарын 24-ний өдөр хорооны зүгээс хүүхдүүдийн дунд зохион байгуулсан Даам, Гар зураг, Олс таталт, Буухай тэмцээнд хүч чадал, авьяас билгээ дайчлан идэвхи зүтгэлтэй оролцсон хүүхдүүд болон хорооны өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд Засаг дарга Ч.Наранцэцэг, ИТХ-ын төлөөлөгч Д.Ган-Оч, хорооны ИНХ-ын дарга Б.Энххөдөлмөр, Нацагдоржийн 2-р номын сагийн эрхлэгч Алтанцэцэг мөн хүүхдэд ээлтэй байгууллага болох “Хөрш Заан” ХХК, “Бетон Арматур” ХХК, “Гэгээн Мария” католик сүм, “Гурван Өндөр”, “Хулан Заяа” хүнсний дэлгүүр зэрэг ААНБ-ын удирдлага, төлөөлөгч нар оролцон бэлэг гардуулсан байна. Арга хэмжээний урлагийн тоглолтонд морин хуурын Язгууртан хамтлаг, 75-р сургуулийн сурагч дуучин Б.Хонгор, Энхгэрэл, бүжгийн Дэлбээ хамтлагийн авъяаслаг хүүхдүүд хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн юм.
Даам:
1- р байр О.Ялалт /Үйлдвэр 1-92/
2- р байр Б.Ганбат /Үйлдвэр 1-44/
3- р байр Б.Ундрага /19-35б-16/
Гар зураг:
1- р байр Б.Хулан /19-35б-11/
2- р байр Д.Буяндэлгэр /19-21-4/
3- р байр Б.Хүслэн /19-23-59/
Тусгай байр А.Пүрэвдорж /19-33-37/
Тусгай байр Б.Ганбат /Үйлдвэр 1-44/
Буухиа тэмцээн:
1- р байр М.Тэмүүлэн /1-8-7 под/
2- р байр Ц.Хоролсүрэн /Нэхмэл 11-19/
3- р байр П.Мандуул /Нэхмэл 1-7/
Олс таталт:
1- р баг Б.Ганцэцэг, П.Отгонжаргал, Х.Хонгорзул, М.Тэмүүлэн, Б.Батманлай, Б.Хонгорзул
2- р баг О.Батбаяр, Ц.Хоролсүрэн, Б.Тэнүүн, М.Учрал, Б.Ундрах, П.Батмандуул
Монголынхоо мянга мянган хүүхэд багачууддаа Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.