Үхрийн мах “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв

2014 оны 5 сарын 30

2014 оны 5-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7680 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8785 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.9 хувиар буюу 160 төгрөг, үхрийн цул мах 2.1 хувиар буюу 225 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 50 төгрөгөөр, хонины цул мах 0.6 хувиар буюу 50 төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9900 төгрөгөөр худалдаалж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3808
0 эможи
keyboard_arrow_up