"Банк-90" Чингисийн талбайд амжилттай боллоо

2014 оны 5 сарын 30

Өнөөдөр 12 цагт Чингисийн талбайд банкны салбар үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээний хаалтын  "Банк-90" үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээнд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй бүх банкууд оролцсон бөгөөд өнгөрсөн 90 жилийн хугацаанд хэрэглэж байсан тоног төхөөрөмжүүдээ дэлгэн тавьснаараа нилээд их онцлогтой байлаа. Чингисийн талбайд ирсэн хүмүүст санхүү болон банкны илүү өргөн мэдлэгийг олгож байгаагаараа онцлогтой болсон уг арга хэмжээг Монгол банк болон Монголын банкнуудын холбооноос зохион байгуулж байгаа юм байна. Арга хэмжээнд урлаг соёлоос гадна төрийн банкны мэндчилгээ болох ахлах ангийнханы флаш моб ч болсон юм

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3787
0 эможи
keyboard_arrow_up