"Номын баяр-2014" нээлтээ хийлээ

2014 оны 5 сарын 30

Номыг дээдэлдэг уншигчид, ном хэвлэдэг болон номын худалдаа эрхлэгчдийн хүсэн  хүсэн хүлээдэг "Номын баяр" өнөөдөр нээлтээ хийлээ. Өнгө алагласан тод өнгийн зурагтай, хүүхдэд зориулсан ном, товхимол болон  шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, тууж, роман, Монголын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэл дээрээ уншихыг хорхойсох хэн бүрийн тухлан саатах үзэсгэлэн, худалдаа хөл хөдөлгөөн дүүрэн байна. Тус үзэсгэлэнд ном бичдэг, хэвлэдэг, худалдаалдаг бүхий л байгууллагууд оролцжээ.

 "Төрт ёс хаадын сан"-байгууллагаас" Монголын Нууц Товчоо"-г орчин цагийн уншигчдад зориулан энгийн хэллэг, бичлэгээр хөрвүүлэн буулгасан төдийгүй нэг  дэлгэмэл эх хуудаснаа Монгол хааны тамганы дардастай крил болон босоо монгол бичгээр айл гэрт залах боломжтойгоор хэвлэсэн нь их сайхан бүтээл ном болсон байна.

Мөн "Мөнхийн үсэг" хэвлэлийн компаниас "azbooks" цахим номын сайт гаргасан нь интернетеес хүссэн үедээ ном унших төдийгүй сонсох боломжийг бүрдүүлснээ танилцуулжээ. Хүүхдийн баярын өмнөхөн нээгдсэн уг үзэсгэлэнд хүүхдийн уран зохиол болон оюун ухаан хөгжүүлэх номнууд илүү түлхүү тавигдсанаараа онцлог байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3777
0 эможи
keyboard_arrow_up