ХУД-ийн 71-р цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний засвар , хүлээн авах өрөөний тохижилтын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо
Хан-Уул дүүргийн 5-р хорооны Засаг дарга Б.Батзаяа, Хөгжлийн нийгмийн ажилтан Д.Энхжаргал нарын санаачлагаар ТИКА олон улсын байгууллагын санхүүжилтээр 71-р цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний засвар, хүлээн авах өрөөний тохижилтын 76,000,000 төгрөгний төсөл амжилттай хэрэгжиж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо. Уг үйл ажиллагаанд БНТУ-ын Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз ирж оролцож 71-р цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг сонирхож маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн тус үйл ажиллагаанд ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Экрэм Калан, ХУД-ийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, хамгаалал хариуцсан орлогч Д.Азжаргал,Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, НХХ-ийн дарга Б.Булган нар оролцлоо. Дэмжин хамтран ажилласан С.Эрдэнэчимэг эрхлэгчтэй 71-р цэцэрлэгийн хамт олон гүн талархал илэрхийлье.