Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс “Үзүүлэх сургалт” боллоо

2014 оны 5 сарын 30

Дүүргийн бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн “Үзүүлэх сургалт”  2014 оны 5 дугаар сарын 23-нд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхимд боллоо.
Үзүүлэх сургалтанд нийслэлийн 9 дүүргийн бүртгэлийн ажилтнуудын төлөөлөл, УБЕГ, НУБГ-ын удирдлагууд болон ажилтнууд нийт 80 албан хаагчид оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааг Дүүргийн Тамгын Газрын дарга Л.Үнэнбат нээн үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд оролцогчдод баяр хүргэн амжилт хүслээ. Бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Очир дүүргийн ИТХ, ЗДТГ-тай хамтран ажилласан тухай болон сургалтын зорилго, сургалтын онцлогуудыг танилцууллаа. Иргэний бүртгэлийн тасгийн дарга Д.Оюунтуяа  нь 2013, 2014 онуудад хийсэн бүтээлч шинэлэг ажил, тасгийн үйл ажиллагаа, ажлын арга барил, тэргүүн туршлагаасаа танилцууллаа.Сургалтын хөтөлбөрийн дагуу алслагдсан 13 дугаар хорооны ажлын алба болон иргэний бүртгэлийн улсын бүртгэгч Н.Энхтуул, онлайн системд холбогдсон 16 дугаар иргэний бүртгэлийн улсын бүртгэгч Н.Мэндсайхан нарын бүртгэлийн үйл ажиллагааг видео бичлэгээр үзүүлсэн юм. Сургалтанд оролцогчид бүртгэлийн өрөө танхим, архивын үйл ажиллагаа болон иргэдэд бүртгэлийг  хэрхэн  бүрдүүлэх талаар сурталчилсан тараах материалын бүрдүүлбэрийн хайрцаг, самбар зэрэгтэй танилцсан байна. Дүүргийн Бүртгэлийн хэлтсээс сургалтанд урилгаар оролцсон НУБГ-ын дарга, Сэлэнгэ, Дорноговь  аймгийн хэлтсийн дарга нарт дурсгалын зүйл гардуулав. Нийслэлийн Улсын Бүртгэлийн дарга Б.Байгалмаа уг үйл ажиллагааг хааж  үг хэлснээр “Үзүүлэх  сургалт” амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3751
0 эможи
keyboard_arrow_up